Politics

“LVMH”-ийн борлуулалт эхний улиралд 23 хувиар өсжээ DNN.mn


“Louis Vuitton”, “Dior” зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг “LVMH” компанийн борлуулалт оны эхний улиралд 23 хувиар өсөж, 19.5 тэрбум ам.доллар болсон байна.

ОХУ Украины асуудал болон БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор зарим хотдоо хөл хорио тогтоосон ч “LVMH”-ийн борлуулалт өсөж, шинжээчдийн таамгаас давсан байна.

Харин АНУ-д орлого нь 26 хувиар, Европт 45 хувиар өссөн бол Азид найман хувиар өсжээ. Үүнд Япон дахь борлуулалтыг тооцоогүй байна.

Хэдийгээр борлуулалт нь өссөн ч COVID-19-ийн халдварын улмаас БНХАУ-д тогтоосон хөл хорио тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний эрэлтэд сөргөөр нөлөөлж байгааг тус компани тодотгож байна.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.