Politics

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ DNN.mn


Японд “COVID-19” цар тахлын улмаас аж үйлдвэрийн ажиллагаа саарч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хүлэмжийн хийн ялгарал 2021 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилд түүхэн доод үзүүлэлтэд хүрчээ.

Японд хүлэмжийн хийн ялгарлыг анх 1990 оны санхүүгийн жилээс бүртгэж эхэлсэн бөгөөд 2020 оны санхүүгийн жилд 1.15 тэрбум тоннд хүрсэн нь өмнөх оныхоос 5.1 хувиар буурсан үзүүлэлт боллоо гэж тус улсын Байгаль орчны яамнаас өнөөдөр мэдээлсэн байна.

Ингэснээр 2020 оны санхүүгийн жилд хүлэмжийн хийн ялгарал 2013 оны санхүүгийн жилийнхээс 18.4 хувиар буурсан дүн үзүүлжээ. Дэлхийд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаараа тавдугаарт бичигддэг Япон улс хийн ялгарлыг 2030 он гэхэд 46 хувиар бууруулах зорилтдоо 2013 оныг суурь он болгон ашиглаж байгаа юм.

“Хэдийгээр хүлэмжийн хийн ялгарал сүүлийн долоон жил дараалан буурч байгаа ч түүнийг 2050 он гэхэд тэглэх зорилтдоо хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ дээд хязгаарт нь хүртэл ихэсгэх шаардлагатай” гэж Байгаль орчны яамны төлөөлөгч Масаюки Коива хэлсэн байна.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.