Politics

Ямайкийн бобслейдын баг өвлийн олимпийн эрх авлаа


Африк тивийн Ямайк улсын бобслейдын шигшээ баг ирэх сард эхлэх Бээжингийн өвлийн олимпод оролцох эрхээ авлаа. Тус улсын дөрвөн эрэгтэй гишүүнтэй бобслейдын баг дэлхийд чансаагаараа 28 дугаар байрт орсноор ийнхүү эрхээ авсан аж.

Ямайк улс хамгийн сүүлд 24 жилийн өмнө Нагано-1998 өвлийн олимпод дөрвөн эрэгтэй гишүүнтэй бобслейдын төрөлд оролцож байжээ.

Мөн Ямайк улс эрэгтэй дан хосын бобслейд болон эмэгтэй монобоб бобслейдын төрөлд баг тамирчдаа илгээх аж. Ийнхүү тэд анх удаагаа өвлийн олимпод бобслейдын гурван багаа илгээж байна.

Өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцох болсон Эшли Уатсон өөрийн цахим хуудастаа “Хүүхэд насны минь мөрөөдөл биеллээ. Доторх тамирчин маань үхээгүй, дуусгаагүй ажил байгаа гэдгийг мэдэрлээ. Цус, хөлс, нулимс урсгасан минь үр дүнгээ өглөө. Миний спортын замналын хамгийн сайхан өдөр. Энэ улирлын 16 уралдааны 13-т нь сонгогдсондоо баяртай байна. Би байгаа бүхнээ зориулсан” гэжээ.

Ямайкийн бобслейд болон скелетоны холбоо одоо баг тамирчдадаа эдлэл хэрэглэл, зардал олохоор хандивын аян зохион байгуулж байгаа аж. Тэдэнд нийт 200 мянган ам.доллар хэрэгтэй бөгөөд үүгээрээ хоёр монобоб болон дөрвөн хүний бобслейд авах гэнэ.

Ямайкийн бобслейдын шигшээ баг анх 1988 оны Канадын Калгари хотод болсон өвлийн олимпод оролцож байсан бөгөөд хожим нь “Disney” компани тэдний талаар “Cool Runnings” уран сайхны кино хийж байсан билээ.

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.