Politics

Шатахуун ачсан автомашиныг нуураас гаргахаар ажиллаж байна


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нууранд шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт цөмрөн оржээ. Тус газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Мэргэжлийн хяналтын газар, сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хамтран ажиллаж, тус автомашиныг татан гаргах ажиллагааг гурав дахь өдрөө зохион байгуулж буй аж.

Дээрх автомашин 32 тн шатахуун бүхий чиргүүлтэй бөгөөд бүхээг хэсэг нь ил гарсан байдалтай байгаа юм байна.

Алба хаагчид өчигдөр 6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсч зайлуулсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоож, өнөөдөр 09.00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлжээ.

Дөрөлж нуурын мөсний зузаан 40 см, усны гүн 3.1 метр байгаа аж.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулжээ.

Б.ЖАРГАЛ

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.