Politics

Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварыг 2022 он дуустал тэглэх саналыг УИХ-д хүргүүлнэ DNN.mn


Засгийн газрын ээлжит хуралдаан болж, өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийг баталснаар гурил, махны үнийг тогтоон барих боломж үүснэ гэж үзэж байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг он дуустал тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтсон. Дотоодын компаниудыг дэмжих замаар, импортоор орж ирдэг өргөн хэрэглээний барааны татварыг тэгэлснээр үнийг барих боломжтой. Цаашид биднээс үл хамааран олон улсад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд Засгийн газар урьдчилан сэргийлэх туйлын хүндрэлтэй.

Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Украин улс бол ургамлын тосны гол улсуудын нэг. Тиймээс цаашид ургамлын тос хомсдох нөхцөл байдал үүсэж байгаа. Тиймээс ийнхүү дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ төр дэмжих арга хэмжээ авч байна” гэв.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.