Politics

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажил хийснийх нь төлөө баатар болгох хэрэггүй



Өнөөдөр олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. 

Тэгвэл Б.Болороо эрхийнхээ төлөө үзэл бодлоо илэрхийлжээ. 

Тэрээр “Би хэдэн зүйлийг хэлмээр байна.

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж тусдаа зүйл байхгүй. Хүн ямар эрх үүрэгтэй байна тэр бүгд ижилхэн л хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамааралтай. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж хийж байна гээд тусдаа хаалга, тусдаа үйлчилгээ, тусгай автобус нтр гэж битгий хийгээрэй. Болороо бүгд нэг хаалгаар орж гардаг, бүх автобус нь шатгүй, бүх үйлчилгээ хүн бүрийг ялгадаггүй тийм л нийгмийг хүсдэг. Асуудалд Тэгш хамруулах зарчмаар л хандахыг хүсье.

2. Хөгжлийн бэрхшээл нь тухайн хүндээ бус хүртээмжгүй байгаа орчин, хүлээн зөвшөөрөхгүй ойлгохгүй байгаа хүмүүсийн хандлагыг хэлж байгаа юм. Тийм ч учраас энэ асуудлыг хүний эрхийн зарчмаар шийдэхийн тулд бүх салбарын үүрэг, оролцоо чухал. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АСУУДАЛ МАНАЙ САЛБАРТ ХАМААГҮЙ ГЭЖ ХЭЛЖ ХАНДАЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ.

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажил хөдөлмөр хийж байгаагийнх нь төлөө УЛСЫН БААТАР мэтээр онцгойлж дөвийлгөх нь өөрөө нэг төрлийн тусгаарлах, ялгаварлан гадуурхах хандлага юм. Орчин нь бүрдсэн байхад хэн ч хөдөлмөрлөж чадна, гэр бүлээ тэжээх ч үүрэгтэй.

4. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй асуудал нь САЛБАР ДУНДЫНХ. Сургуульдаа , ажилдаа явах гэхэд барилга байгууламж, дэд бүтэц, нийтийн тээвэр хүртээмжгүй байгаа нь өөрөө хөгжлийн бэрхшээлийг үүсгэж байгаа юм. Энэ бүхэн зам барилга харилцаа холбоо гээд бүх салбарын хийх ёстой ажил юм.

5. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зохих ёсны үйлчилгээг хүртээмжтэй үзүүлснийх нь төлөө ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ САЙН ҮЙЛСТЭН мэтээр хөөсрүүлдгээ болих хэрэгтэй. Харин бусад нь яг тэр байгууллага шиг, эсвэл тэр хүн шиг ханддаг болоход поинтолж сурмаар байна.

Бидний алхам бүрт асуудал бэрхшээлүүд байсаар байгаа. Гэхдээ бага багаар хүмүүсийн хандлага өөрчлөгдөж түүнийгээ дагаад олон олон эерэг өөрчлөлтүүд гарч байгааг үгүйсгэж болохгүй. 2016 онд бараг л МҮОНТ-ээс өөр дохионы хэлээр мэдээлэл хүргэдэг тв байгаагүй гэтэл өнөөдөр Mongol HD, C1 гээд л тогтмол дохионы хэлмэрчтэй мэдээгээ хүргэдэг болж, олон нийтрүү чиглэсэн бүх арга хэмжээнд дохионы хэлмэрчтэй байна.

Ажил олгогчид цөөн гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авах гэж эрмэлздэг болж, хүртээмжтэй сургууль цэцэрлэгийн тоо жилээс жилд бага багаар нэмэгдэж байна. Энэ мэтчилэн үр дүнгүүд бага багаар гарч байна.

Хэн хэн нь хандлагаа өөрчилж хамтдаа хөгжье.

Хүндэтгэсэн: Буянжаргалын Болороо. 2021.12.03.



Source link

Leave a Reply

Your email address will not be published.