Politics

Хүчингийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан эрэгтэй боомилж нас барсан байдалтай олджээ DNN.mn


Насанд хүрээгүй байхдаа бусдад хүчирхийлүүлж, улмаар хүүхэд төрүүлсэн 15 настай охины мэдээлэл хэд хоногийн өмнө сошиал орчинд тархсан. Тэгвэл тэрхүү мэдээлэлд дурдагдсан, хохирогч охиныг хүчирхийлсэн сэжигтэн Н Төв аймгийн нутаг дэвсгэрээс боомилж нас барсан байдалтай олджээ. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт уулын модонд боомилж нас барсан эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 16-ны 10:00 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгалт явуулахад насанд хүрээгүй хүүхэд хvчирхийлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан 32 настай Н гэх этгээд байсаныг тогтоожээ.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.