Politics

Хувийн цэцэрлэг, сургуульд төрөөс олгодог хувьсах зардлыг 2 дахин нэмэхээр боллоо DNN.mn


Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Энэ хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодыг тодорхойлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах шийдэлд хүрч, төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдвэр гаргажээ.

“Мөн төсвийн бодлогод тулгуурлан цаашдаа нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжтэй холбоотойгоор төрөөс бодлогоор хөрөнгө оруулалтад онцгой анхаарна. 270 орчим объектын асуудал гарч байгаа. Тиймээс үүнийг хүлээхгүйгээр хувьсах зардлаа хоёр дахин нэмээд явах шийдвэр гаргаж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулж, ажиллуулбал татварт ногдох орлогоос хасаж тооцох хамтарсан шийдвэрийг Улаанбаатар хот дээр гаргахаар шийдэл ярилаа” хэмээн тэрбээр танилцууллаа.

ВИДЕО:





Source link

Leave a Reply

Your email address will not be published.