Politics

“Хичээл хийсэнгүй” гэж 6 настай хүүгээ зодсон эмэгтэйг шалгаж байна



Нэгэн ээж бага насны хүүхдээ хичээл хийсэнгүй хэмээн зандарч, цохиж зодож буй бичлэг цахим орчинд түгсэн. Тухайн бичлэгт хүүхдээ хичээлээ буруу хийлээ хэмээн зодож,  харааж байгаа нь бичигдсэн юм. Энэ бичлэгийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.

Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр 15:00 цагийн орчимд Дорнод аймгийн иргэн С нь нөхөртэйгөө маргалджээ. Энэ үед эхнэр нь уурандаа хичээл хийж байсан 6 настай хүүгээ үсэг бичиж чадахгүй байна гэх шалтгаанаар “Тэжээлийн доройтолтой, п…” гэхчлэн доромжилж, нуруун тус газар нь хоёр удаа гараар, нэг удаа бүсээр ороолгож цохисон нөхцөл байдал гэр бүлийн гишүүдийн мэдүүлэг, цахим орчинд цацагдсан бичлэгээр тогтоогджээ.

Иймээс цагдаагийн байгууллага хүчирхийлэл үйлдсэн эмэгтэйд хариуцлага тооцох, хүүхдэд учирсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна. Хүүхдийн гэмтлийн зэрэг, хүчирхийллийн нөхцөл байдал болон удаа дараа давтагдсан эсэх зэргийг тогтоосны дараа зохих хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдээллээ.



Source link

Leave a Reply

Your email address will not be published.