Politics

Төгрөгийн доллартай харьцах сарын дундаж ханш суларчээ


Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 3,041.84 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.95 төгрөгөөр, өмнөх сараас 140.01 төгрөгөөр суларчээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, юаньтай харьцах сарын дундаж ханш тус сард 473.33 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 36.32 төгрөгөөр, өмнөх сараас 16.08 төгрөгөөр суларсан байна.

Мөн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 38.14 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.69 төгрөгөөр, өмнөх сараас 10.30 төгрөгөөр тус тус суларчээ.

Монголбанкнаас зарласан төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш, төгрөгөөр

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.