Politics

Тайван жагсаал хийж буй иргэдэд БНСУ-ын элчин сайдын зөвлөх тайлбар өглөө



БНСУ-д 13 настай охиныг дээд ангийн охидууд нь зургаан цагийн турш зодож, дарамталсан хэрэг олны анхааралд байна. Өнөөдөр иргэдийн төлөөлөл БНСУ-ын Элчин сайдын яамны гадна тайван жагсаал хийж тайлбар шаардсан юм. Ингээд БНСУ-ын Элчин сайдын зөвлөх Ким Чоль Сан гарч ирэн тайлбар хийлээ. Тэрээр “Бид энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэхэд бүхий л арга хэмжээг авах болно. Хоёр орны хувьд найрсаг харилцаатай байдаг. Ийм зүйл гарсанд маш их харамсч байна. Цагдаагийн байгууллагын үйл явцыг цаг алдалгүй авч мэдээлэл өгөх болно гэдгээ амлаж байна” хэмээсэн юм. Мөн иргэдийн төлөөлөл албан ёсоор вэб сайтдаа монгол гэр бүл болон хохирогч охиноос уучлалт гуйж пост оруулахыг шаардсан. Хэрвээ уучлалт гуйхгүй бол Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана гэдгээ илэрхийлсэн. Үүний хариуд “Охины ар гэрийн аюулгүй байдалд Солонгос улсын засгийн газар анхаарал тавина. Бид бүх мэдээллийг өөрсдийн вэб сайтад байршуулаад явна” гэлээ.



Source link

Leave a Reply

Your email address will not be published.