Politics

Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт нэг тохиолдол батлагджээ DNN.mn



Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын мэдээллээр тус аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нэг тохиолдол батлагдсан байна. Энэ нь ПГУ-аар бус, түргэвчилсэн тестээр илэрсэн бөгөөд аймгийн төв Сүхбаатар суманд батлагджээ.

Сэлэнгэ аймагт коронавируст халдварын анхны тохиолдол 2020 оны 11-р сарын 12-нд батлагдсан байдаг. Үүнээс хойш:

-2020.11.12-2020.12.22… 217 тохиолдол / Covid-19 /

-2021.03.28-2021.08.18… 3794 тохиолдол /альфа /

-2021.08.19-2021.12.29… 14837 тохиолдол / дельта /

-2021.12.30-2022.03.28… 8581 тохиолдол / омикрон / аж. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 27431 тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ. Сүүлийн 24 цагийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн ерөнхий байдал хүндэвтэр байгаа аж. Одоогийн байдлаар өрх, сум, тосгоны ЭМТ, гэрийн хяналтаас эдгэрсэн тохиолдол, мөн гэрийн эмчилгээнд шинээр нэмэгдсэн тохиолдол байхгүй байна. Харин сүүлийн 24 цагийн байдлаар Мандал суманд 2 тохиолдол гэрийн хяналтад эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.