Politics

ОУВС143 улсын 2022 оны ДНБ-ий өсөлтийн төсөөллийг бууруулна DNN.mn


Олон Улсын Валютын Сан ирэх долоо хоногт дэлхийн эдийн засгийн 2022 болон 2023 оны өсөлтийн төсөөллөө бууруулахаар байгааг Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева мэдээллээ.

Цар тахлаас дөнгөж сэргэж буй дэлхийн эдийн засагт Украины нөхцөл байдал томоохон эрсдэлүүд дагуулж байгааг Олон Улсын Валютын Сан анхаарууллаа. Ингэснээр инфляцыг зохицуулахад илүү хүнд болохоос өмнө Засгийн газар болон Төв банкнуудыг шийдэмгий арга хэмжээ авахыг уриалсан байна.

Дэлхийн банк болон Олон Улсын Валютын Сангийн ирэх долоо хоногт болох уулзалтаар дэлхийн эдийн засгийн 2022 болон 2023 оны өсөлтийн бууруулсан төсөөллөө танилцуулна гэж Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгджээ. Тодруулбал: Олон Улсын Валютын Сан 190 гишүүн орныхоо 143-ынх нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөллийг бууруулахаар байна.

ОХУ Украинд халдахаас өмнө Олон Улсын Валютын Сан 2022 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.5 хувь байна гэж таамаглаж байсан юм. Түүнчлэн хэрэглээний үнийн өсөлтийг 7.3 хувь байна гэж төсөөлж байв.

Үүнээс гадна Олон Улсын Валютын Сан дефолт зарлах эрсдэлд ороод буй Шри Ланка, Египет, Тунис улсын төлөөлөгч нартай эдийн засгийн хямралаас хэрхэн гарах асуудлыг хэлэлцэх юм байна.

ОУВС 143 улсын 2022 оны ДНБ-ий өсөлтийн төсөөллийг бууруулна





Source link

Leave a Reply

Your email address will not be published.