Politics

Орос тэрбумтан Роман Абрамович Челсиг зарах уу?


Украин-Оросын асуудлын улмаас Путины ойрын хүмүүс хохирч байна. Тэдний нэг бол тэрбумтан Роман Абрамович. Их Британийн хориг, шахалтын улмаас Англид бизнес эрхлэх, оршин суух нь эргэлзээтэй болсон тэрбээр саяхан Челсиг клубийнх нь санд хандивлаж, түймрийг түр унтраасан.

Тэгвэл сүүлд гарсан мэдээллээр Роман Абрамович клубээ зарах талаар бодож эхэлсэн гэнэ. Швейцарь тэрбумтан Хансйорг Висс “Роман Абрамович Челсиг худалдаж авахыг надад болон өөр гурван хүнд санал болгосон. Гэхдээ тэр оронд нь дэндүү их зүйл хүсч байна” гэжээ.

Висс ч Челсиг худалдан авах хүсэлтэй байгаа аж. Угтаа Роман Абрамович Челсиг эзэмшилдээ байлгахыг хүсч байгаа ч Их Британийн засгийн газар түүний эсрэг хориг арга хэмжээ авбал ямар ч аргагүй болох гэнэ.

Челси клубийн зах зээлийн одоогийн ханш 3.2 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Висс цааш ярихдаа “Абрамович Англи дахь бүхий л үл хөдлөхөө зарахыг хичээж байна. Тэр Челсигээс хурдан салахыг хүсч байгаа. Би санал авсан нь үнэн. Одоо 4-5 хоног хүлээх хэрэгтэй болчихлоо. Челси түүнд хоёр тэрбум фунт-стерлингийн өртэй. Гэхдээ одоо Челсид мөнгө байхгүй. Одоогоор яг зарагдах үнийг нь мэдэхгүй байна. Би хамтрагчидтайгаа хамт Челсигийн наймаанд оролцоно гэж бодож байгаа. Юу ч гэсэн ерөнхий нөхцөлтэй нь танилцъя. Ганцаараа авна гэдэг хэцүү. Тиймээс 6-7 хөрөнгө оруулагчийн хамтаар консорциум байгуулах байх” гэжээ.

Өдгөө 55 настай Роман Абрамович 2003 онд Челси клубыг худалдан авч байв. Түүнээс хойш Лондон хотын цэнхэр клуб хүртэж болох бүхий л цомуудын эзэн болж, саяхан клубуудын дэлхийн аваргад түрүүлсэн.

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.