Politics

Оросын цэргийн цуваа Киевийг зорьж явааг хиймэл дагуулаас авсан зургаар мэдээлжээ


АНУ-ын хиймэл дагуулын Maxar Technologies компани Украины нийслэл Киев хотын зүгт Оросын цэрэг, зэвсгийн цуваа чиглэж байгааг мэдээлжээ. Хиймэл дагуулын зураг дээр 60 км орчим урт үргэлжилсэн цуваа Киев хотоос хойд зүгт орших Иванков тосгоны ойролцоо явааг харуулсан байна.

Мөн Украины хойд хилийн ойролцоо Беларусийн нутаг дэвсгэрт нисдэг тэрэг, явган цэргийн томоохон хүч бөөгнөрөөд байгааг хиймэл дагуулаас авсан шинэ зураг харуулжээ. Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хотыг эзлэх шийдвэрлэх довтолгоонд бэлдэж байж болзошгүй байна.

Эх сурвалж: BBC



Source link

Leave a Reply

Your email address will not be published.