Politics

Нөөцийн махны чанарыг шалгахаар 67 дээж авч, шинжилгээнд хамруулжээ DNN.mn


Нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, худалдан борлуулалтын үйл ажиллагаанд НМХГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд:

  • Мал, мах бэлтгэн нөөцөлж буй 23 аж ахуйн нэгжийн бэлэн байдал, жижиглэн савлах тоног төхөөрөмж, махны савлагаа,
  • бэлтгэсэн махны чанар, аюулгүй байдал,
  • нөөц бүрдүүлэлт, тоо хэмжээ, хадгалалтын үйл ажиллагаанд хяналт хийж, нөөцөд бэлтгэсэн 12542.3 тн үхэр, хонь, ямааны махнаас нийт 67 дээж авч УМЭАЦТЛ-т нян судлал, шүлхий өвчний үүсгэгч, антибиотик, ивермектиний үлдэгдлийн шинжилгээнд хамруулахаар хүргүүлсэн байна.

Худалдан борлуулах 463 дэлгүүрийн махны хадгалалт, худалдаалалтын үйл ажиллагаанд мал эмнэлэг, хүнсний чанар, стандартын хяналтын 38 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийж буй юм.

УМЭАЦТЛ-ийн шинжилгээний дүнгийн хуудсаар 23 аж ахуйн нэгжийн нийт 67 дээжид шүлхий өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг, Макролидын бүлэг, Хлорамфеникол, Ивермектин, E.coli O 157, Salmonella spp тус тус илрээгүй. Мэдрэхүйн шинжилгээгээр шаардлагад дүйцсэн. Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна.

Эх сурвалж: НМХГ





Source link

Leave a Reply

Your email address will not be published.