Politics

Нөгөөдрөөс Замын-Үүд боомтоор чингэлгээр бараа татаж эхэлнэ



Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн Мягмар гаригт “Гурав хоногийн дараагаас БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан ачаа бараа, тоног төхөөрөмжүүдийг чингэлэгт тээврийн хэлбэрээр Замын-Үүд боомтоор нэвтэрч эхэлнэ” гэж мэдэгдсэн. Энэ дагуу өнөөдрөөс чингэлгээр бараа татаж эхлэх ёстой байсан юм. Тэгвэл хоёр улсын хилээр ачаа бараа илгээх, татан авах үйл ажиллагаа 2-3 хоногоор хойшилж, арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэхээр болжээ.

Учир нь БНХАУ-ын Эрээн боомтын талаас ачаа барааг чингэлгээр татаж авах бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт тохиргоо явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхлэхээр болсон. Тиймээс Монгол  Улсын хил, боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг БНХАУ-ын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг ачиж буулгах талбай бэлтгэн, ачигч шугамыг туршилтанд оруулж эхэллээ.

Замын-Үүд-Эрээний хилийн боомтоор ачаа бараа татан авах ажлыг хэрэгжүүлэхээр хил дээрх үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.



Source link

Leave a Reply

Your email address will not be published.