Politics

Нийслэлийн хөгжлийн төлөө Ерөнхий сайд асан М.Энхсайхантай хамтарч байгаа – Монгол туургатны цахим сайт


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар

 “Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлах эсэх нь УИХ-ын бүрэн эрх. Нийслэл саналаа гаргана. Гэхдээ хүний өмчтэй холбоотой асуудал учраас хугацаа өгнө. Иргэд бол 50:50 хувийн саналтай байх шиг байна. Бас замын хураамжийг нэмэхээс өөр арга байхгүй. Тэндээс олсон орлогоо нийслэлийнхээ бүтээн байгуулалтад зарцуулна. Ер нь асуудалд цогцоор хандах нь чухал байна.

Нийтийн тээвэрт эхний ээлжид 60 автобус оруулж ирнэ. Цаашдаа 200, 300 автобус гээд үе шаттайгаар шинэчилнэ.

Манай улсын нийт эдийн засгийн 70 хувийг хот бүрдүүлж байна. Тиймээс уул уурхайгаас олж байгаа орлогоо хотынхоо бүтээн байгуулалт, хөдөлмөрийн бүтээмжид зарцуулъя гэсэн санал гаргаж байгаа. Улаанбаатар хотын эдийн засаг гэдэг бол улсын эдийн засаг. Энэ чиглэлээр олон сайн, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханд “Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтраад ажиллаач” гэсэн санал тавьсан. Үүний дагуу бид хамтран ажиллаж байгаа.

Нийслэл өөрийн гэсэн стандарттай байх ёстой. Өнгөрсөн хугацаанд ямар ч стандартгүй явж ирсэн. Бид 97 стандарт боловсруулсан. Үүнээс эхний ээлжид 42 стандартыг удахгүй НИТХ-аар хэлэлцүүлж, батлуулна” гэлээ.



Source link

Leave a Reply

Your email address will not be published.