Politics

Начин цолны барилдаанд М.Бадарч гарьд түрүүлэв


“Бизкон аудит” ХХК-нийн 20 жилийн ойд зориулсан “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр/2022.02.27/ дуулиан шуугиантай болж өнгөрлөө. Нэгийн даваа товлосон цагаасаа оройтож эхэлсэн. Тодруулбал, улсын арслан Ц.Содномдорж болон Даян дэвжээний бөхчүүд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдаж буйг эсэргүүцэж, дэвжээнээ гараагүй юм. Эцэст нь, Даян дэвжээний бөхчүүд зодоглохгүй гэдгээ мэдэгдэж, харин улсын арслан Ц.Содномдорж барилдсан.

Даян дэвжээний бөхчүүдийн зүгээс бүх бөхчүүдийг хуралдаж, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарыг барилдуулах эсэхийг шийдье гэсэн саналыг тавьсан.

Нэг, хоёрын даваанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Э.Дашдэмбэрэл тодров. Энэ жил 23 нас хүрэх тэрбээр эхлээд улсын Р.Пүрэвдагвыг, хоёрын даваанд даян аварга Н.Батсуурийг тус тус давж, шуугиан тарьсан. Мөн аймгийн заан Ц.Бямба-Отгон дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг давсан аж. Энэхүү барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэв. Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат  улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын заан Д.Анар, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Ч.Батчулуун, Б.Хишигбаатар нар үлдэв.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.