Politics

Монгол баг Мэйжорт хүрэхэд ганцхан хожил дутуу 


Цахим спортын “CS:GO” төрлийн дэлхийн аварга гэж хэлж болохуйц “Мэйжор” тэмцээн ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Бельгийн Антверпен хотноо эхэлнэ. Нэг сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцох учиртай. 

Тэгвэл тэмцээнд оролцох эрхийн төлөө Монголын “IHC Esports” баг өрсөлдөж байна. Багийн хувьд өчигдөр/2022.04.15/ тэмцээний эхний тоглолтоо Азийн шилдгүүдийн нэг Хятадын “Tyloo” багийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай ялав. Ингэснээр тэд “upper bracket”-ийн аваргын төлөө Австралийн “Renegades” хүч үзнэ. Тоглолт өнөөдөр 17.00 цагаас эхэлнэ. “Renegades” баг өчигдөр нутгийнхаа “Looking For Org” багийг ялсан юм.  

IHC багийн бүрэлдэхүүн: 

  • Б.Гарьдмагнай /bLitz/ 
  • Б.Бат-Энх /kabal/ 
  • Б.Баатархүү /Bart4k/ 
  • Г.Есөнтөмөр /nin9/ 
  • М.Содбаяр /Techno4K/ 
  • Б.Тэнгис /sk0R/ 
  • Э.Баянбат /maaRaa/ 

Өмнө нь Монгол баг “Мэйжор” тэмцээнд оролцож, стикертэй болж байсан түүх үгүй. Харин Г.Эрдэнэцогт /erkaSt/ Австралийн “Grayhound” багийн бүрэлдэхүүнтэй байхдаа 2019 оны Берлиний Мэйжорт оролцож байсан билээ. 

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.