Politics

Монголын таван марафонч ДАШТ-д оролцох болзол биелүүллээ DNN.mn



БНСУ-ын Сөүл хотноо өнөөдөр болсон “Seoul international marathon-2022” олон улсын марафонд Монголын үндэсний шигшээ багийн марафон гүйлтийн тамирчид амжилттай оролцож , энэ зун АНУ-ын Орегон мужийн Южин хотноо зохиогдох хөнгөнатлетикийн ДАШТ-д оролцох болзолыг гурван марафонч нэмж биелүүллээ.

“Хан мөрний гайхамшиг” хэмээн нэрлэгддэг Сөүлийн марафон нь анх 1931 онд зохиогдсон түүхтэй. Энэ жил уг марафонд манай гурван эрэгтэй марафонч оролцож,ОУХМ Ж.Олонбаяр 2 цаг ,10мин 59 секунд , “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Гантулга 2.11.13, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Бямбажав 2.11.19 амжилтаар тус тус барианд орлоо. Багийн дасгалжуулагчаар Б.Доржпалам, Т.Шийтэрчулуун нар ажиллажээ.

Хөнгөнатлетикийн ДАШТ -ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн entry standart буюу оролцох болзол нь 2.11.30 юм.

Ийнхүү энэ оны долдугаар сарын 14-24-нд болох “Орегон -2022” хөнгөнатлетикийн 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлыг одоогоор Монголын таван марафонч биелүүлээд байна.

Өмнө нь Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б. Мөнхзаяа нар ДАШТ-ий болзлыг биелүүлээд байсан юм.

ДАШТ-д нэг зай төрөлд нэг улсаас дээд тал нь гурван тамирчин оролцох журамтай тул , манай эрэгтэй гурав, эмэгтэй нэг, дөрвөн марафонч маань Орегонд гүйх боломжтой.

Харин эмэгтэй марафонд манай өөр тамирчин болзол хангавал энэ тоо нэмэгдэх ажээ.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.