Politics

Манай улсад 5.5 мянган гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна DNN.mn


Өнөөдөр /2022.04.15/ Үндэсний статистикийн хорооноос 2022 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулав.

Манай улсад 2022 оны эхний улирлын байдлаар гадаадын 92 улсын 5.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаад иргэдийн

  • 56.8 хувь нь БНХАУ-ын
  • 5.1 хувь нь ОХУ-ын
  • 4.9 хувь нь БНЭУ-ын
  • 4.6 хувь нь БНСУ-ын
  • 3.8 хувь нь АНУ-ын
  • 3.5 хувь нь Вьетнам Улсын
  • 3.2 хувь нь Австрали Улсын
  • 3 хувь нь Филиппин Улсын
  • 15.1 хувь нь бусад улсын харьяат байна.

Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн хоёр (36.7%) мянга нь Төвийн бүсэд, хоёр (36.6%) мянга нь Улаанбаатарт, 900 иргэн (15.6%) Зүүн бүсэд, 300 иргэн (5.8%) нь Баруун бүсэд, 300 иргэн (5.3%) нь Хангайн бүсэд ажиллаж байна.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.