Politics

Кайлигийн төрсөн өдрийн бэлэг | News.MN


Кайли Женнер нэг сая гаруй ам.доллараар үнэлэгдэх загвар зохион бүтээгчдийн цүнхний цуглуулгаараа алдартай. Тэгвэл 25 насныхаа төрсөн өдрөөр энэ цуглуулгаа дахин нэгээр нэмэв. Түүнд ээж нь 100 мянган ам.долларын үнэтэй “Hermes”-ийн цүнх бэлэглэжээ. Бор шаргал өнгөтэй энэ загвар нь ердөө гуравхан ширхэг зохион бүтээгдсэн ховор эд юм. Түүнчлэн цүнхтэй нь өнгө дагуу “Hermes”-ийн шаахайг түүнд бэлэглэжээ.

Төрсөн өдрийн үдэшлэг тансаг дарвуулт завин дээр болсон бөгөөд Кайлигийн ээж Крис, Кендалл, Ким Кардашиан, охин Сторми, Кимийн охин Чикаго нар хүрэлцэн ирсэн.

Калифорниа дахь харшийнхаа хувцасны өрөөг Кайли 2019 онд танилцуулж байв. Түүний хувцасны өрөөнд 400 гаруй загвар зохион бүтээгчийн цүнхнүүд дүүрэн байсан нь шүтэн бишрэгчдийг нь алмайруулсан юм. Голчлон “Hermes”, “Louis Vuitton”, “Chanel”, “Dior”, “Fendi”-ийн цүнхнүүд түүний цуглуулгад бий. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард 50 мянган ам.долларын үнэтэй матрын арьсан “Hermes”-ээр цуглуулгаа арвижуулжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.