Politics

Ипотекийн зээлийн төлөлтийг долдугаар сарын 1-нээс дахин хойшлуулах асуудлыг судалж байна – Монгол туургатны цахим сайт


Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар Монголбанкнаас тодрууллаа.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “2021 онд эдийн засгийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн орон сууцжуулах зорилгоор 10 их наядын хөтөлбөртэй уялдуулаад ипотекийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн онд нийт нэг их наяд төгрөгийн зээлийг Монголбанк банкны үүсвэрээр 13,500 орчим зээлдэгч авсан. Зээлдэгчийнхээ тоогоор 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт.

Энэ онд Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр нийт 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөж байгаа. Нэг, хоёрдугаар сард нийт 100 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкууд олгох тооцоололтой байна. Зээл олголт хэвийн үргэлжилж байна.

Түүнчлэн ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээний тухайд гэвэл Ковидын хуулиар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл сунгасан.

Саяхан уг хуулийг энэ он дуустал сунгасантай холбогдуулан Монголбанкнаас ипотекийн зээлийн төлөлтийг долдугаар сарын 1-нээс хойш дахин сунгах хууль эрх зүйн үндэслэл ямар байгааг судалж байна. Удахгүй шийдвэр гарахаар мэдэгдэнэ” гэв.



Source link

Leave a Reply

Your email address will not be published.