Politics

“Зола Брос” циркийн уран бүтээлчид олон улсын тэмцээнээс хүрэл цом хүртлээ


Испани улсын Жирона хотод зохион байгуулагдсан Олон Улсын циркчдийн тэмцээнд Монгол Улсын “Зола Брос” хувийн циркийн “Есөн өрлөг” хамтлагийн залуу уран бүтээлчид амжилттай оролцож гуравдугаар байр эзэлсэн байна.

Дэлхийн 28 улсын уран бүтээлчид оролцсон уг наадмаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Зола Брос” хамтлаг хүрэл цом, “Росгос” циркийн тусгай шагнал хүртжээ.

“Зола брос” цирк нь 2015 онд байгуулагдсан бөгөөд одоо 40 гаруй уран бүтээлчидтэй, зорилтод бүлгийн 50 орчим хүүхдүүдэд циркийн урлагийн хичээл зааж байна. Сургалтаар акробат, шидэх банзны үзүүлбэрээр голчлон уран бүтээлээ туурвихаас гадна шидэлттэй акробат, хүч тамирын гайхамшиг, акробат икцентрик, дээсээр наадагч, пүрш, агаарын цагариг, агаарын даавуу, уран нугаралт, тэнцвэр зэрэг төрлөөр хүүхдүүд хичээллэдэг юм.

Тус циркийн дэргэдэх “Есөн Өрлөг” хамтлаг нь өмнө нь олон улсын циркчдийн тэмцээнд амжилттай оролцож 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл цомыг хүртэж байжээ.



Source link

Leave a Reply

Your email address will not be published.