Politics

Гадаад улсад зорчвол “омикрон” хувилбарын улмаас гацах эрсдэлтэйг санууллаа



ЭМЯ-наас баасан гараг бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг. Өнөөдрийн мэдээллээр дэлхий нийтэд шинээр тархаж эхэлсэн “омикрон” хувилбарын  талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

Шинэ хувилбар Омикроны улмаас зарим улс орон гаднаас ирж буй иргэдээ 10 хоног тусгаарлах зохицуулалтыг хийж эхлээд байна. Мөн бусад орон ч ийм шийдвэр гаргах эрсдэлтэй байгаа. БНСУ-ын зүгээс мөн тусгаарлах арга хэмжээг өнөөдрөөс авч эхэллээ. Үүнд нэмэлт тунд хамрагдсан эсэхээс үл хамааран тусгаарлах шийдвэр гарсан. Жилийн өмнө улс орнууд хөл хорио тогтоож, гаднаас ирж буй иргэдээ тусгаарлах арга хэмжээ авч эхэлсэн энэ зохицуулалт руугаа эргээд шилжиж болзошгүй. Мөн хоёр улсын хооронд нислэг цуцлагдах эрсдэлтэй байгаа тул иргэд гадаадад очиж, гацаж болзошгүй. Тиймээс зөвлөмж болгож үүнийг хэлмээр байна.

ДЭМБ дархлаажуулалтад хамрагдаагүй ахмад настан, бага насны хүүхдийг аль болох гадаад улс орон руу зорчихгүй байхыг зөвлөж байна. Иргэд шинэ жил болж байгаатай холбогдуулан гаднын орон руу аялахаар төлөвлөж байгаа бол эрсдэлээ тооцож үзэх хэрэгтэй” гэв.

 

 



Source link

Leave a Reply

Your email address will not be published.