Politics

Б.Батдаваа Казахстан, Алжирын тамирчидтай барилдлаа


Сурагчдын 19 дүгээр олимпын наадам буюу “Гимназиад-2022” Франц улсад эхэллээ. Энэ удаагийн наадамд нийт 69 улсын 3662 тамирчин оролцож байгаа бөгөөд  Монгол Улсаа төлөөлөн жүдо бөхийн төрлөөр хоёр тамирчин, нэг дасгалжуулагч эх орноосоо мордсон.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд өрсөлдсөн Б.Батдаваагийн хувьд өчигдөр/2022.05.17/ нэгдүгээр тойрогтоо Казахстаны тамирчин Орынбассар Талгаттай учраа таарч, дийлджээ. Харин хоёр дахь барилдаанаа Алжирын Буджеллал Вассимс Диас Эддинегийн эсрэг хийн мөн ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Харин эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Номингийн хувьд маргааш барилдана.

“Гимназиад-2022” сурагчдын олимп нь энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэн явагдана. Наадам дараах төрлүүдээр болж байна.

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.