Politics

“Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо DNN.mn


МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, БТСУХ, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, МҮОНТ-ийн Спортын сувагтай хамтран зохион байгуулсан “Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-д болов.

Хуралд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, МУБИС-ийн захирал, доктор, дэд профессор О.Алтангоо, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Д.Наранцэцэг, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал, доктор Г.Энхсайхан, “Аварга” дээд сургуулийн захирал, доктор, дэд профессор А.Элбэг, МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны эрхлэгч, академич Б.Жадамба зэрэг албаны хүмүүс оролцжээ.

Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Унгар, Швейцар, Япон, Монголын 70 гаруй судлаач оролцлоо. Хурлын үеэр судлаачид таван чиглэлээр нийт 23 илтгэл хэлэлцүүлэв. Эрдэмтэд суурь судалгааг маш сайн хийж илтгэлээ бэлдсэн болохыг хуралд оролцогчид онцолж байлаа.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.