Politics

Атомын цахилгаан станцуудаа дахин идэвхжүүлнэ


Японы Эрчим хүчний яамнаас өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний аюулгүй байдлыг хангах стратегиа танилцуулсан. Энэ хүрээнд атомын цахилгаан станцуудыг дахин идэвхжүүлэхийн зэрэгцээ ашиглалтын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангана гэжээ. “Украины дайн, эрчим хүчний хангамжийн хямралын хариуд бид цөмийн эрчим хүч зэрэг өөрт байгаа бүх хүчин чадлаа бүрэн ашиглана” гэж Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда хэвлэлийн бага хурал дээр хэлсэн.

Тэгвэл тус улсын аж үйлдвэрийн сайд өчигдөр шинэ атомын цахилгаан станц барих бодолгүй байна гэж хэлэв.

Японд 40 жилийн ашиглалтын хязгаартаа ойртож буй реакторууд нэлээн олон байгаа бөгөөд цаашдын цөмийн эрчим хүчний салбарын ирээдүйг тодорхойлох шаардлага аж үйлдвэрийн салбарт тулгарч байна. Тиймээс сул зогссон цөмийн реакторуудыг хурдан сэргээхийг Байгалийн нөөц, эрчим хүчний агентлагт уриалжээ.

Японы зүүн хойд хэсэгт 2011 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Фүкүшимагийн цөмийн цогцолборт гамшиг нүүрлэсэн. Энэ явдлын дараа тус улсын 36 атомын цахилгаан станцын 10 нь аюулгүй ажиллагааны хатуу дүрэм журмын дагуу ажиллаж эхэлсэн.

Засгийн газраас өнгөрсөн онд танилцуулсан эрчим хүчний төлөвлөгөөний дагуу 2050 он гэхэд нүүрстөрөгчийг саармагжуулахын тулд нийт эрчим хүчний 20-22 хувийг цөмийн эрчим хүчээр, 36-38 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэжээ.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.