Politics

Арилжааны банкуудын зээлийн хүү түүхэн доод хэмжээндээ хүрсэн гэж мэдэгдлээ


Өнгөрсөн 2021 онд зөвхөн уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын зээл олголт нэмэгдэж бусад салбаруудын зээл олголт буурчээ.

2021 оны жилийн эцсийн байдлаар иргэдийн зээл олголт 38 хувь, бизнесийн зээл олголт 48 хувиар нэмэгдсэн байна. Иргэдийн авдаг 10 зээл тутмын нэг нь бизнесийн зээл байдаг бол таван зээл тутмын нэг нь чанаргүй ангилалд багтаж байна. Харин тээвэр ложистикийн хэвийн биш үйл ажиллагаанаас үүдэж хэрэглээ хязгаарлагдаж эхэлснээр хадгаламж нэмэгджээ. Хэрэглээний зээлийн хувьд автомашины зээл огцом буурсан гэдгийг албаны хүмүүс онцоллоо. Өнгөрсөн онд арилжааны банкуудаар олгогдож байгаа зээлийн хүү түүхэн доод түвшинд буюу сарын 1.19 хувьд хүрчээ.

Монгол Улс зээл олгох боломж, нөхцлөөрөө дэлхийн 190 орноос 25- т бичигдэж байхад зээл, авлага барагдуулах үзүүлэлтээр 150-д орж байна. Зээл, авлага барагдуулахад 4 жилийн хугацаа зарцуулж, зээл олгогч энэ хугацаанд авлагынхаа 15 хувийг шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхэд зарж, эцэст нь дөнгөж 18.3 хувийг нь л төлүүлж чаддаг. Гэтэл бизнес эрхлэхэд хамгийн таатай улсад тооцогдож байгаа Финляндад зээл, авлага барагдуулахад 9 сарын хугацаа зарцуулдаг, шүүхээр маргаан шийдвэрлүүлэх зардал нь манай улсаас 7 дахин бага, авлагынхаа 90 орчим хувийг төлүүлж чаддаг байна.Энэ бол манай улсын банкны салбарт тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо.

2021 онд эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарсан. Оны эхнээс уул уурхайн салбар сэргэж эхэлсэн ч урд хөршийн хил гаалийн хязгаарлалт, тээвэр ложистикийн хүндрэлээс үүдэлтэй аж үйлдвэр, барилгын салбарт хүндрэл бий болсон нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлахад шууд нөлөөлнө. Түүнчлэн 2022 онд Орос-Украины хурцадмал байдлаас үүдэлтэй хориг арга хэмжээ зэрэг нь тодорхой бус байдлыг өдөр ирэх тусам нэмэгдүүлж байна.



Source link

Leave a Reply

Your email address will not be published.